Цаг үеийн мэдээ

“Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран эрдэнэт хүний амь насыг аварч буй Монгол Улсын хүндэт иргэдэд зориулан E-Mongolia систем талархлын цэсийг шинээр бий болгожээ. Иргэн E-Mongolia системд амжилттай нэвтэрсний дараа дээд буланд байрлах туслах цэсийн Талархал хэсгээс талархлын мэдээллийг харах боломжтой. Дэлхий дээр 3 секунд тутамд цусны хэрэгцээ бий болдог ба таны 1 удаа хандивласан цус 3 хүний амь нас, эрүүл мэндийг авардаг төдийгүй нэг удаад цус хандивлахад ердөө 30 минут зарцуулдаг аж.

Таны сурталчилгаа