Цаг үеийн мэдээ

Солонгос улсаас жил бүр  зохион байгуулагддаг Asian Model Festival awards нь Азийн 25 улсаас дүр төрхийг шалгаруулдаг арга хэмжээ юм. БНСУ-ын А зэрэглэлийн олны танил одууд болон азийн топ зэрэглэлийн одууд оролцдог маш нэр хүнд бүхий арга хэмжээ билээ.

Монголын дүр төрхийг шалгаруулах FACE OF MONGOLIA 2024 шилдэг 2 эмэгтэй, 1 эрэгтэй загвар өмсөгчийг сонгон шалгаруулж 2024 оны аравдугаар сарын 14-27-ны өдрийн хооронд БНСУ-д  зохион байгуулагдах ASIAN MODEL FESTIVAL-д 100 хувь бүх зардлыг хариуцан оролцуулах юм.

FACE OF MONGOLIA 2024 тэмцээн 17 дахь жилдээ 2024 оны долдугаар сарын 9-ний өдөр ЗАЙСАН ХИЛЛ цогцолборт зохион байгуулагдана. БНСУ-аас урилгаар ILY:1 охидын хамтлаг хүрэлцэн ирэхээр болжээ. 

FACE OF MONGOLIA 2024 арга хэмжээний урьдчилсан сонгон шалгаруулалт 2024 оны зургаадугаар сарын 21-ний өдөр ХАН ТӨГӨЛ ХОТХОН-д зохион байгуулагдах бөгөөд урьдчилсан сонгон шалгаруулалтаар 20 эмэгтэй, 10 эрэгтэй модель сонгон шалгаруулж, эхний шалгарсан моделиуд зураг авалт, алхааны ментор хичээл зэрэг ур чадварын сургалтуудад хамрагдах болно. 

Шалгуурт 16 наснаас дээш охид, залуус оролцох боломжтой юм байна.

Таны сурталчилгаа