Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас энэ сарын 06-ны өдөр шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж, нээлтээ хийсэн "Ахлагчийн хөгжлийн төв"-д шинэ залуу алба хаагчдын гэр бүл, хосуудад зориулсан "Ахлагчийн болзоо" арга хэмжээг 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. 

Энэхүү арга хэмжээнд цагдаагийн газрын ахлагч бүрэлдэхүүнээс 3 алба хаагч гэр бүлийн хамт оролцсон бөгөөд арга хэмжээний зорилго нь алба хаагчдыг чөлөөт цагаа хайртай гэр бүлтэйгээ зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, бие биеэ харилцан ойлгох, ярилцах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааг бэхжүүлэх, улмаар Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаа, ажлын онцлогийг тэдний гэр бүл, олон нийтэд таниулахад чиглэсэн юм.

Арга хэмжээний үеэр тус цагдаагийн газрын ахмад ажилтан, цагдаагийн ахлах ахлагч Л.Арвинбуянг гэр бүлийн хамт урин оролцуулсан бөгөөд тэдний зүгээс шинэ залуу гэр бүл, хосуудад ажил, амьдралын үнэтэй сургамж, зөвлөгөө өгсөн юм.  

Мөн хосуудын дунд “Нөхрийн гарын хоол” зоог барих, “Art therapy” буюу эхнэрүүд ханьдаа зориулж зураг зурах, “Хайрын таван хэл” буюу хосуудын харилцааны онцлогийг тодорхойлох сэтгэл зүйн проектив тест ажиллах, “Хөгжөөнт тэмцээн”-ийг зохион байгууллаа.

Таны сурталчилгаа