Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Ажилчны гудамж, Эко асфальт ХХК-ны зүүн талын замд автомашин мөргөлдөж онхолдсон гэх мэдээлэл 2024 оны 06-р сарын 16-ний өдрийн 09:53 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Тухайн зам тээврийн ослын шалгалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд жолооч Б /25 настай эрэгтэй/ нь Prius маркийн автомашиныг жолоодож яваад жолооч Э /37 настай эрэгтэй/-ийн жолоодож явсан Prius маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Шалгалтаар жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, бусдад энэ талаар шаардлага тавих, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

Таны сурталчилгаа