Цаг үеийн мэдээ

2024 оны 06 дугаар сарын 17-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төв аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Салхи: 19-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зүүн хагаст, 22, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18, 19, 20-нд дуу цахилгаантай, аадар бороо, 21-нд бороо орно, дуу цахилгаантай, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна. 21-нээс сэрүүсч шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 

Таны сурталчилгаа