Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2024.06.18 МЯГМАР ГАРАГ 

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР 

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ 

Наран ургах, шингэх: 04553-20.54 

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Шороо 

Аргын тооллын зургаадугаар сарын 18, Ангараг гараг. Билгийн тооллын 12, Хонгорцог одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 04:53-20:54. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Таны сурталчилгаа