2024 оны зургаадугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Харилцаанд үүсэх ээдрээтэй асуудал энэ өдөр хамаг эрч хүчийг тань барж мэднэ. Танаас үл хамаарах шалтгаанаар ч эргэн тойронд зөрчилдөөн үүсэж энэ нь нэлээд хурцадмал байдалтай болно. Албаны ажлаа хувийн амьдралтайгаа хольж хутгах эсэхээс ихээхэн зүйл хамаарна гэдгийг санаарай. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хатуу ширүүн өнгө аяс гаргах хэрэггүй. Уур бухимдал, тэвчээргүй зангаасаа болж ээдрээтэй асуудалд орж болзошгүй. Аливаа харилцааг хувийн ба албаны гэж ялгалгүй болгоомжтой, анхааралтай байхыг сануулж байна. Хайр дурлалын сэтгэл хөдлөм үйл явдал эргэн тойронд байхгүй тул та гонсойх болно.
Үхэр: Хуучны дурсамж сэргээх үйл явдал болно. Сонирхолтой газар, мартагдашгүй сэтгэгдэл таныг өөртөө татна. Сэтгэлд тань халуун дулаан санагдах хүнтэйгээ уулзахыг хүснэ. Санаандгүй хүнтэй уулзаж, ярилцах нь цагийг зугаатай өнгөрүүлэх бололтой. Ажлын амжилтад ямар нэгэн саад бэрхшээл гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно.
Ихэр: Хол газар явах, гадаадад зорчих зэрэг нь нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй. Бичиг баримт эсвэл ямар нэгэн төлөвлөгөө бүтэхгүй, ажил хойш татаж магадгүй. Ажилдаа анхаарлаа төвлөрүүлж зөв зүйтэй шийдвэр гаргах гэж хичээ. Хов живд автах хэрэггүй. Худал мэдээлэл ирэх магадлал өндөр.
Мэлхий: Таны ойр тойронд ямар нэг зүйлийг ойртуулахаар ухуулга хийж байгаа хүний ятгалгад нь автах хэрэггүй. Бусдаас тусламж дэмжлэг хүсэхүйц нөхцөл байдалд хүрээгүй бол өөрийн үзэл бодолдоо үнэнч байгаарай. Гэхдээ хэт нэрэлхүү зан тань чухал алхам хийлгэхгүй байж мэднэ. Ганц бие эрчүүд болзоонд явах, шинээр хүнтэй танилцах зэргээр амьдралдаа шинэлэг зүйл хийх хэрэгтэй болно.
Арслан: Зарим хүмүүсийн цагаа олоогүй үг, үйлдэл нь нөхцөл байдлыг дордуулна гэдгийг санах хэрэгтэй. Энэ үед та дэмий үйлдэл гаргаж болзошгүй тул бүх зүйлийг хийхээсээ өмнө төлөвлөж, хэлэхээсээ өмнө бодоорой. Хий хоосон хардлага хирээс хэтрэх юм бол харилцаагаа улам хүндрүүлж магадгүй.
Охин: Таны амьдралын эрч хүч багасах тул аливаа зүйлд анхааралтай байхыг зөвлөж байна. Бие эрхтэн өвдөх магадлал өндөр тул эрүүл мэнддээ анхаарал тавьж, хэт ачаалал авахгүй байх хэрэгтэй. Хэрэв та бизнесийн салбарт боломжийн санал ирвэл эргэлзэх хэрэггүй шууд хүлээж авах хэрэгтэй. Зөв шийдвэр таны амьдралд ихээхэн өөрчлөлт авчирна.
Жинлүүр: Амьдралын гадаад өнгөнд хууртах нь гол алдаа болох тул хүсэл шуналаа барьж байхыг зөвлөж байна. Нөхцөл байдал таатай биш байгаа тул хувийн хүслийг хойш тавьж ажил хэрэгтээ бүхий л анхаарлаа хандуул. Ойр дотнын хүмүүсээ гол зөвлөгч, түшиг тулгуур байж чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хайрлан эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай.
Хилэнц: Санамсаргүй байдлаас болж ямар нэгэн асуудалд хутгалдаж магадгүй ч таны дотнын найзын тусламжтайгаар хүнд байдлыг даван гарах болно. Аливаа гэрээ хэлэлцээрт анхааралтай хандаж чадвал бүх зүйл амжилттай болно. Амбиц ихтэй хүмүүсийн албан тушаал өөрчлөгдөх, эсвэл орчин нөхцөл солигдож магадгүй.
Нум: Ерөнхий уур амьсгалд эв найрамдал зонхилох ч үдээс хойшдоо бага зэргийн үл ойлголцол үүсэж мэднэ. Бусадтай илэн далангүй яриа өрнүүлэхийг хүсэх ч тийм нөхцөл байдал үүсгэж чадахгүй байж мэднэ. Хэн нэгний хэнэггүй үйлдлээс болж бага зэргийн асуудал үүсэж магадгүй. Ахмад хүмүүсийн заавар зөвлөгөөг тоохгүй орхих хэрэггүй.
Матар: Өөрийнхөө дутагдалтай занд шүүмжлэлтэй хандахгүй бол асуудал үүснэ. Өнгөц дүгнэлтээс болж ажил хэрэгтээ хөнгөмсөг хандах нь таны ажлыг хойш татахаас хэтрэхгүй гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Хосуудын дунд бяцхан маргаан дэгдэж магадгүй. Гэвч энэ нь та хоёрыг сорьсон сорилт гэж ойлгож, аливаад тайван ухаалгаар хандахыг зөвлөж байна.
Хумх: Оногдсон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавихаас гадна өөр ажил гүйцэтгэх гэж гүйсээр багагүй ядрах болно. Ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэрийг сайн бодож хийхэд тохиромжтой. Та зөв оновчтой шийдвэрийг гаргаж чадна гэдэгтээ итгэж болно. Хайр сэтгэлийн хувьд ахицтай байж мэднэ. Ганц бие хүмүүс сонин содон хайрын түүх бүтээх эрэл хайгуулаа үргэлжлүүлнэ.
Загас: Бүх зүйлийг зэрэг амжуулах, шийдвэрлэх гэж хичээх нь эсрэгээрээ алдаа гаргах үндэс болно. Зарим нөхцөл байдал сэтгэл санааны хямралд оруулж болзошгүй. Магадгүй таны зан төлөв сул үлбэгэр байгаа далимдуулан ямар нэгэн дарамтад оруулах гэж оролдож болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд үүсэх нөхцөл байдал танд өөрийгөө харуулах боломжийг бий болгоно.