Цаг үеийн мэдээ

Филиппин улсад зохион байгуулагдсан практик буудлагын "1st Master Cup" олон улсын тэмцээнд оролцсон баг тамирчид тэмцээнээ амжилттай дуусгалаа. 

СТАНДАРТ ангилалд 3 улсын 33 тамирчин өрсөлдөж:

 Нэгдүгээр байрыг СМ У.Тэмүүлэн 100 хувь 

ПРОДАКШН ангилалд 3 улсын 29 тамирчин өрсөлдөж:

Хоёрдугаар байрт С1 Э.Өнөрбаяр 85.23 хувь 

ПРОДАКШН ангиллын эмэгтэйчүүд дунд 2 улсын 5 тамирчин өрсөлдөж:

 Нэгдүгээр байрыг С1 Г.Эгшиглэн 100 хувь (Overall 67.39%) тус тус эзэлсэн байна.

Хийн гар бууны төрлөөр 2019 онд ОХУ Новосибирск хотод болсон олон улсын тэмцээнээс СМ А.Арслан анхны "IPSC President's Medal"-ийг эх орондоо авч ирж байсан бол 5 жилийн дараа СМ У.Тэмүүлэн, С1 Г.Эгшиглэн нар дахин авч ирлээ. Ийнхүү хийн гар бууны төрлөөр Монгол Улс гурван ерөнхийлөгчийн медальтай боллоо. 

Таны сурталчилгаа