Цаг үеийн мэдээ

Ази тивийг төлөөлөн 60 сая ам.долларын шагналын сантай "Esport World Cup" наадамд оролцож байгаа манай улсын MongolZ баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Монголын "The MongolZ" Resurrection Stage-ын финалд Бразилын "FURIA Esports" багтай тоглож Nuke-д 13-9 харьцаагаар хожигдсон. 

Ийнхүү FURIA Esports баг Playoffs шатанд "MOUZ" багтай тоглохоор болсон бол The MongolZ тэмцээний 9-р байрыг эзэлж 25 мянган ам.доллар авлаа.

"Esports World Cup 2024" наадмын CS2 төрөлд Монголын "The MongolZ" оролцож байгаагаас гадна Mobile Legends төрөлд Монголын "IHC Esports" баг оролцож 20-р байрыг эзлэн 36 мянган ам.доллар аваад харьсан. Мөн PUBG Mobile төрөлд Монголын "IHC Esports", "Falcons Force", "4Merical Vibes" багууд оролцоно. Тэд өнөөдрөөс тоглож эхэлнэ.

Таны сурталчилгаа