Уламжлалт анагаах ухаанд хонины махыг өвлийн идшинд хэрэглэх нь:
- тамир сайжруулах
- хүчжүүлэх
- бадган хий арилгаж дурыг нээх тамирыг сайжруулах чадалтай гэж үздэг.
Хонины өөх нь амтлаг амттай, бүлээн тослог чанартай
- хийг дарах
- яс үе өвдөхийг зогсоох
- суулгалтыг намдаах чадалтай.
Хонины махаар хийсэн битүү шөл, банштай шөл, хорхгийн шөл, ясны шөл зэргийг ууснаар тамир дэлгэрч цог сүлд бадардаг. Уламжлалт анагаах ухаанд хонины чөмөг нь үе гишүү хөшсөнийг тавиулж тамир сэлбэдэг.
Хонины тархи нь амтлаг амттай, бүлээн тослог чанартай. Хийгээр толгой эргэх, толгойн өвдөлтийг дарна.