Цаг үеийн мэдээ

Сүүлийн үед амьдралын зөв хэмнэл, зөв хооллолтын талаар ихээхэн дурьдагдах болсон. Гэхдээ хүнсний бүтээгдэхүүн хадгалах болон бэлтгэх сав суулганы эрүүл, аюулгүй байдлыг төдийлөн анхаардаггүй. Үүний улмаас элдэв өвчин үүсэх тохиолдол бий.

 Түлэгддэггүй сав суулга

Сүүлийн үед хүмүүс ихэвчлэн тефлон буюу түлэгддэггүй сав суулгыг хэрэглэх болсон. Тос хэрэглэх шаардлагагүй, ямар ч хоолыг түлдэггүй тус сав эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байна. Учир нь хоолыг түлдэггүй материалтай тогоо, хайруулын тавгийг хийхэд политетрафторэтилен хэмээх бодисыг ашигладаг бөгөөд энэ нь цельсийн 300 градусаас дээш халах үед хорт бодисыг ялгаруулж эхэлдэг байна. Энэ нь хөхний болон савны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй аж. Гэхдээ түлэгддэггүй сав бүхэн тефлон байдаггүй.

 

Керамик сав суулга

Керамик бүрхүүлтэй сав суулга нь өнгө үзэмж сайтай, аюулгүй мэт харагддаг. Гэхдээ ийм материалтай сав суулганд дуураймал, жинхэнэ гэж байдаг бөгөөд хуурамч керамикийн цаана их хэмжээний хорт бодис агуулагдсан байдаг. Зөөлөн керамик нь бат бөх биш учраас хэдэн удаагийн хэрэглээний дараа цууралт үүсэж эхэлдэг бөгөөд ингэснээр тугалга болон кадми хоол хүнсэнд орж, бие организмд нэвтэрнэ. Харин тугалгад хордох нь хамгийн аюултай хордлогын нэг бөгөөд гэдэс өвдөх, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Үүнээс гадна үргүйдэлд хүргэж ч болзошгүй.

 Хөнгөн цагаан

Хөнгөн цагаан сав суулга хэрэглэхэд хялбар ч таны эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Учир нь энэхүү металл нь мэдрэлийн системийг гэмтээж альцгеймер болон склероз өвчний эх үүсвэр болдог байна. Хэдийгээр хөнгөн цагаан сав суулга нь хамгаалалтын бүрхүүлтэй байдаг ч энэ нь амархан гэмтэж, хоолонд өвчин үүсгэгч бодис бага багаар орох нөхцөлийг бүрдүүлдэг болохыг эмч нар сануудалдаг байна.

 

Эх сурвалж: zgm.mn