Цаг үеийн мэдээ

Анх удаа 5G ухаалаг төхөөрөмж ашиглан Тайвань улсын эмч нартай холбогдон Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн НХГСТ-ийн эмч Д.Энхтүвшин, Т.Отгонболд, Э.Ниндэвдэмбэрэл, сувилагч П.Жавзандулам, мэдээгүйжүүлгийн эмч Г.Ариунболд, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан нар Зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эвэр хэвтээ урагдалтай эмчлүүлэгчид дурангийн мэс заслыг цахимаар хийлээ хэмээн ГССҮТ-өөс мэдээллээ.