Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр та биеэ илаарьшуулах, тайвшралыг олж авахын тулд сүм хийд, буян номын газарт очих болно. Сэтгэл санаа өөдрөг, сайхан уужралыг олж авна. Мартагдах шахсан хамаатан садан эсвэл найз нөхөдтэйгөө зорьж уулзана. Та өнөөдөр чимээ шуугиан, хэрүүл тэмцлээс холуур байхыг хүснэ. Гэр орны аар саар ажлаас өөрийгөө чөлөөл. 

Үхэр: Бизнес санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад тааламжгүй, алдагдал, хасах үр дүнг авчирна. Та хэт өөдрөг үзлээсээ болоод ихээхэн хүч энергиэ алдаж эсрэгээрээ анхаарал болгоомжийг танаас шаардах болно. Биеэ хэт тоосон өөдрөг үзэл тань бодит амьдралд болж буй зүйлтэй уялдаж өгөхгүй байгааг анхаараарай. Та хичээл зүтгэл гаргасан ажлын үр дүнгээ үзэж чадахгүйдээ бухимдана.

Хамтатгах: Мэдрэмж, сэтгэл хөдлөл ихтэй, амьдрал тань адал явдлаар дүүрэн, аз жаргалтай байгааг мэдэрнэ. Хийж гүйцэтгэх ажил, төлөвлөж, хүсэж байгаа бүхэн тань амжилт ололтыг дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Одоогийн байдал тань ч сайн сайхан, үр бүтээлтэй байна. Та өөрт ирсэн бурхны сорилтыг амжилттай даван гарна. Гэр бүл үр хүүхдүүд хүртэл танд сэтгэл хангалуун байна.

Мэлхий: Та өнөөдөр танилын хүрээгээ тэлэх боломжтой олныг хамарсан томоохон уулзалтад очно. Ялангуяа ганц бие залуучууд энэ боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Ойрын ирээдүйгээ төлөвлөж, ашиг орлого олох нөхцөл боломжоо судалснаар та оновчтой ажлаа барьж авч чадна. Өөрөө өөртөө дарга, ажилтан нь байж ажилладаг хүмүүс бүтээж туурвих онгод арвинтай, ажлын бүтээмж өндөртэй байх болно. 

Арслан: Байгаль дэлхийгээсээ, нарнаасаа энерги авахыг хүснэ. Та өнөөдөр аль болох суурин газраас зайдуу, хүн амын нягтаршил багатай газарт ирээдүйн хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргаж мөрөөдөхийг хүснэ. Магадгүй та урт удаан хугацааны аялал, амьдралдаа үлдээж болох сайхан дурсамжийг төлөвлөх болно. Хайр дурлалын хувьд эрчүүдэд илүү ээлтэй. Тэд санаандаа хүрч, хайраа илчилж бүсгүйнхээ сэтгэлийг хөдөлгөж чадна.

Охин: Та өнөөдөр амжилттай яваа хүмүүсээс үлгэр дуурайл авч, өөрийгөө хөгжүүлж, өсөн дэвжихийг хүсэх болно. Тэмдэглэлийн дэвтэр үзгээ аваад өөрийн хүсэл зорилгоо бич, хийх зүйлээ төлөвлө. Та өөрийн бие даан гүйцэтгэсэн ажлаа үнэлүүлж дүгнүүлэх цаг ирнэ. Аливаа тэнцвэрт байдлаас гарч хүсэл мөрөөдлөө бодит үнэнтэй хутган сэтгэл санаагаа үймүүлэх хэрэггүй гэж танд анхааруулж байна. Цаг хугацаа таныг хүлээхгүй. Эрч хүчийг өөртөө хуримтлуул.

Жинлүүр: Өнөөдөр таны амьдралд шинэ хүн орж ирснээр олон таатай болон таагүй зүйлс болох болно. Өөрийн тань дур булаам, өөртөө итгэлтэй байдал, хурц ухаан, өөдрөг үзэл тань ямар ч үед бүхний төвд байлгах болно. Хөнгөн шингэн байх нь дурын хүнд асуудлыг нааштайгаар шийдвэрлэгдэнэ. Олны хэл амнаас хол байхыг одод сануулж байна. Муйхраар тэдэнтэй хутгалдвал уур хилэн, эгдүүцлийг төрүүлэхээс өөр зүйлийг авчрахгүй болно.

Хилэнц: Өөрийнхөө ертөнцийг өөрчлөхийг туйлын ихээр хүссэн сэтгэл тань таныг тайван суулгахгүй, толгойгоо өвтгөхөд хүргэнэ. Товч дараад л шийдэгдчих асуудал биш учир хүлээцтэй, тууштай, хөдөлмөрч байж чадах юм бол таны хүсэл удахгүй биеллээ олох болно. Өнөөдөр хайр дурлалын асуудалд ямар нэгэн онцгой шийдвэр гаргах хэрэггүй. Аливаа таагүй мэдээг хүндээр тусгаж хүлээж авсны хэрэггүй.

Нум: Хайртай хүн тань хол газар ажиллахаар явах гэж байгаа бол та түүний хүслийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Тэднийг хориглосноор гэр бүлд таатай зүйлийг авчрахгүй. Харин үр хүүхдээ өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж витамин, эрдсээр хангах хэрэгтэй. Шинээр ажлын ярилцлагад орох гэж байгаа бол та өөрийнхөө дотоод сэтгэлд хамгийн ихээр найдаж, итгэлтэй байх хэрэгтэй. Асуудалд хийсвэрээр, дүр эсгэж хандах хэрэггүй.

Матар: Амьдралын эрч хүч, дотоод эрчим, сэрэл хүсэл зэрэг нь туйлын дээд түвшинд байж таны эсрэг хүйстнээ татах чадварыг нэмэгдүүлнэ. Өнөөдөр аливаа харилцаа холбоонд орох, амлалт өгөх, хэрэгцээгүй ярилцлага өгөх зэргээс зайлсхий. Таны дүүрэн эрч хүч нь эргэн тойрны хүмүүст баяр хөөр, итгэл найдвар, өөдрөг үзлийг бэлэглэх болно. Шийдвэртэй үйл хөдлөл, зорилго тэмүүлэлтэй байдал тань өндөр амжилтад хүргэнэ. 

Хумх: Та өнөөдөр харьцангуй бага зардлаар ихийг авах гэж хичээх болно. Та урьд урьдынхаасаа илүүтэйгээр санхүүгийн хэмнэлтийг эрхэмлэж хуримтлал үүсгэж эхэлсэнтэй чинь холбоотой юм. Ажил хэргийн хувьд нэн түрүүнд дуусгах ёстойгоо чухалчилж түүнийхээ үр дүнгийн төлөө бүхий л хөдөлмөрөө зориул. Ажлын уулзалтыг ирэх долоо хоногт хийвэл зөв зүйтэй шийдвэр гаргаж чадна. 

Загас: Энэ өдөр загаснууд биеэ чагнаж хямарч суулгүй аль болох цэвэр агаарт хамгийн их аз жаргалыг мэдрүүлдэг хүмүүстэйгээ өнгөрөөхийг хичээ. Өнөөдөр та өөртөө хяналттай байж сэхүүн, биеэ тоосон зангаа аль болох дарж байхгүй бол эргэн тойрны хүмүүстэй маргалдаж, үймээн үүсгэж магадгүй. Эвгүй үг хэллэгтэй, өдөөн хатгасан хүмүүсээс холхон байхыг анхааруулж байна. Эрүүл мэндийн хувьд нэлээд доогуур, хөнгөн ханиад нь даамжирч хүндэрч болзошгүй тул шаардлагатай арга хэмжээг эртхэн аваарай.