Цаг үеийн мэдээ

Давс яагаад хүний эрүүл мэндэд муу вэ? сэдвээр Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Хоол судлалын албанаас бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна. 

Бидний өдөр бүр хэрэглэдэг хүнсний давсны 90-98 хувь нь натри /Na+/ ба хлор /Cl-/ хэмээх 2 химийн бодис байдаг. Хүний эрүүл мэндэд давс сөрөг нөлөө үзүүлж буй гол шалтгаан нь давсны найрлага дахь натрид байдаг. 

1гр хоолны давс =400мг натри 

400мг натри=1грамм натри 

1 грамм натри=2.5гр хоолны давс 

Эрдэмтэд насанд хүрсэн эрүүл хүн хоол хүнсээр хоногт 2 грамм натри буюу 5 граммаас бага давс хэрэглэхийг зөвлөж байна. 

Натри нь цусны даралтыг ихэсгэнэ. 

Давс их хэрэглэхэд цусны натрийн хэмжээ нэмэгдэж, халдварт бус өвчинд өртөх эрсдэл улам ихэснэ. 

Цусны даралт ихсэлт нь тархины харвалт, хавдар, зүрхний шигдээс, сэтгэцийн эмгэг, бөөрний өвчний эрсдэл дагуулна.