Цаг үеийн мэдээ

Орон нутагт насанд хүрэгчид тэр дундаа алслагдсан сумдын малчид, тариаланчдын эрт илрүүлэг үзлэг, оношилгоонд хамрагдалт хангалтгүй байгаа тул Нэг, Хоёр, Гуравдугаар эмнэлгийн болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн явуулын баг Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар ажиллаж байна. 

Энэ удаагийн үзлэгт нийт 60 гаруй эмч нарын баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ирэх сарын 08-ны өдрийг хүртэл үзлэг оношилгоог хийнэ.