Цаг үеийн мэдээ

Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед эцэг эхчүүд юуг анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх Ш.Энхтөр эмч дараах зөвлөгөөг өгч байна. 

"Хамгийн гол нь хүүхдээ өвчлүүлэхгүй байх л хэрэгтэй юм. Цар тахлын үед том сургалтыг бид улс үндэстнээрээ авсан. Халдварт өвчнөөс сэргийлэх шаардлагатай, сэргийлж болдог юм. 

Сэргийлэхийн тулд хамгийн энгийн зүйл маскийг зөв хэрэглэх. Амьсгалын замын өвчин ахуйн хавьтал, агаар дуслын замаар дамждаг нь батлагдсан, нотлогдсон зүйл. Тийм учраас гараа зөв угааж сурах хэрэгтэй байна. 

Гадуур явж байгаад гэртээ орж ирсэн насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд  гараа угааж, хоолой амаа зайлаад ариун цэврээ хангасны дараа гэр бүлийн бусад гишүүдтэй ялангуяа бага насны хүүхэдтэй харилцахад анхаарах хэрэгтэй юм. 

Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан тул амьсгалын цочмог халдвар олон хүн цугласан бөөгнөрсөн газраас аль болох хол байх зэрэг ковидын цар тахлын үед ойлгож авсан халдварт өвчнөөс сэргийлэх  хэдэн энгийн хялбар дүрмээ эргэн санаад хэрэгжүүлэхэд л болох юм шүү дээ.  

Тэгээд хүүхдээ дааруулахгүй, дулаан байлгах, өөрсдийнхөө боломжоор илчлэг сайтай хоол хүнсээр хангах, аарц зэрэг витаминлаг хүн хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна"