Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ.

Олон дагагч бүхий олны танил, нөлөөлөгчид аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болбол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. 

Хувь хүн аливаа нэр дэвшигчдийг дэмжиж үзэл бодлоо илэрхийлсэн нь тухайн иргэн хохирох нөхцөл байдал үүсээд байна. Иргэд олон нийт сайн дураараа нэр дэвшигчдийг дэмжсэний улмаас торгуулах, шийтгэл хүлээх санкци бий болж байна. Хэн нэг иргэн санаатай болон санамсаргүй байдлаар 10  хүртэлх саяар торгуулах эрсдэл хүлээж болзошгүй байна. 

Тиймд олон дагагчтай хүн гэдэг тодорхойлолтыг маш тодорхой болгох шаардлагатай. Аливаа хууль, шийдвэрүүд иргэн төвтэй, иргэдэд ээлтэй байх байтал иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтойгоор халдаж байна.