Цаг үеийн мэдээ

ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.

Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих болно.

Жич: Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.