Цаг үеийн мэдээ

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулсан БНХАУ-ын иргэн Ш.Ж-д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн байна.

Иргэн та агаарын хөлгөөр зорчихдоо эд хөрөнгөө алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой аялахыг анхааруулж байна.