Цаг үеийн мэдээ

Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумдын нэгдсэн "Отрын штаб" Эрдэнэцагаан сумын нутаг "Лаг"-ын нуурын урд талд 37-р точик гэдэг газар байгуулагдлаа. 

Отрын штаб нь малын эрэлд явж буй малчид эрүүл мэндийн үйлчилгээ, түр байрлах, малын мэдээллийг нэгтгэн Сумын тамгын газарт мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Байршил: N 46.62016,  E 116.05208