Цаг үеийн мэдээ

Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас  болох Цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаанд барилдах бөхчүүдийг тус өдрийн 11:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ. Иргэний үнэмлэх, цээж зурагтай ирж бүртгүүлнэ. 

04-нд 11:00 цагаас болох “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 02, 03-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. 

05-нд 15:00 цагаас болох Өсвөрийн бөхийн барилдаанд /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/ барилдах өсвөрийн бөхчүүдийг тус өдрийн 13:00 цагаас МБӨ-нд бүртгэнэ. Төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирж бүртгүүлнэ. 

06-нь 11:00 цагаас болох Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 04, 05-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

07-нд 11:00 цагаас болох "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 05, 06-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

08, 09-нд 13:00 цагаас болох Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд барилдах бөхчүүдийг 02-р сарын 06, 07-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО