Цаг үеийн мэдээ

Маргааш буюу 2 дугаар сарын 11-нд Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи салхилж, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.