Цаг үеийн мэдээ

2024 хоёрдугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагийн байдлаарх авто замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 

А1701 дугаартай Ховд-Улаангом чиглэлд Улаангом талаас 0-60 км-т 5-15 см зузаантай цас орсон. Мөн А1702 дугаартай Улаангом-Хандгайт чиглэлд Улаангом талаас 0-114 км-т 5-15 см зузаантай цас орсон замын үзлэгийн ажил явагдаж байна.

Цаг агаар: Одоогийн байдлаар тэнгэр цэлмэг салхигүй тогтуун байна.

А0305 улсын дугаартай Ховд-Өлгий чиглэлийн Бураатын давааны ПК 80-95 дах км-ийн авто замын цас цэвэрлэх ажил хийгдэж байна. 

А0305 дугаартай Ховд-Өлгий чиглэлийн автозамын Хашаатын даваа, А14 дугаартай Манхан-Булган-Улсын чиглэлийн Бага улаан даваанд үүссэн хунгар цасыг зайлуулж хөдөлгөөнийг хэвийн болгох ажил хийгдэж байна. 

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа орчимд 397-398 дахь км-ийн хооронд хүчтэй цасан шуургатай, авто замын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байна. Суудлын автомашинаар зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа тул онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.