Цаг үеийн мэдээ

Өвөрхангай аймаг, Хархорин сумд 2 суудлын автомашин мөргөлдөж, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан гэх дуудлага мэдээлэл хоёрдугаар 12-ны өдрийн 11:40 цагт аймгийн Онцгой байдлын байгууллагад иржээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байна. Алба хаагчид 60 минут ажиллаж, цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгчээ.