Цаг үеийн мэдээ

Тайландын Пукет хотод зохион байгуулсан Тулааны урлагийн VI их наадам Муай-Тай боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Тус тэмцээний 57 кг-ын жинд Ц.Амарсанаа өрсөлдөгчдөө ялж, аваргын алтан медаль хүртсэнээр Муай-Тай боксын хагас мэргэжлийн дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн жил Муай-Тайн сонирхогчийн дэлхийн аварга болж байсан тэрбээр  энэ удаа амжилтаа ахиулан хагас мэргэжлийн тэмцээнд түрүүлэв.

Ц.Амарсанаа “Энэхүү амжилтад хүрэхэд намайг бүх талаар дэмжиж тусалсан ах ,эгч , багш дасгалжуулагч гэр бүл , найз нөхөд та бүхэндээ гүнээ талархаж байна. Илүү их хичээж улс орныхоо  нэрийг өндөрт өргөх болно” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.