Цаг үеийн мэдээ

Мастеруудын дэлхийн аварга, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Мөнхбаярын Цанлигийн нэрэмжит  сонгомол бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордны А заалнаа эхэллээ. Тэмцээн  эрэгтэйчүүдийн 67кг, 77кг, 87кг, 97кг, 130кг жинд аваргуудаа тодруулна. Энэ удаагийн тэмцээний 6 жингийн аваргууд ирэх 4 дүгээр сард Киргизстан улсад  болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх юм.