Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсанбөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.