Цаг үеийн мэдээ

Азербайжан Монгол Улсын хооронд нөхөрсөг хөлбөмбөгийн тоглолт болно. Уг тоглолт Азербайжаны Баку хот дахь Тофик Бахрамов цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Гуравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарын цагаар 00:00 цагт тоглогдох бөгөөд NTV телевиз тоглолтыг шууд дамжуулах юм байна.