Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2024.04.18 / ПҮРЭВ ГАРАГ/

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН ХАР ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 05.57-19.46 

Барилдлага: Хүчин төгсөх 

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Ус

Аргын тооллын 4 сарын 18, Бархасбадь гараг. Билгийн тооллын 10, Их морь одтой, хар хулгана өдөр. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр.