Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газар, Салбарын хяналтын газар, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран Баруун таван аймаг, сум, сав газрын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчны хяналтын Улсын байцаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.

Сургалтаар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй мөнгөн ус, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах, мөнгөн усны хор нөлөө болон холбогдох хууль эрх зүйн орчин,  салбараас баримталж буй бодлого, түүнийг хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл өгч байна. Сургалтад нийт 180 гаруй улсын байцаагч оролцож байна.