Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2024.04.18/ Хилэнт эх хэмээх Модон луу жилийн хаврын адаг сарын шинийн 10-ны бэлгэ дэмбэрэлтэй энэхүү өдөр Монголын бурхны шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Манба дацангийн тэргүүн албан тушаал болох “Ловон” ламын албан үүргийг солилцох үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үүрэгт албыг Д.Амарболд лам гүйцэтгэж байгаад эдүгээ Гачэн ринбүүчи Ринчинсамбууд ёслол төгөлдөр хүлээлгэж өглөө.