Цаг үеийн мэдээ

ХҮН намын удирдлагын төлөөлөл Сонгуулийн Ерөнхий хороонд 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрээ хүргүүллээ.

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Тогмидын ДОРЖХАНД:

Энэ удаагийн сонгуулиар Монгол улсын Ардчилал бэхжих ёстой. ХҮН намын Төлөөлөх зөвлөл хуралдаж УИХ-ын сонгуульд ДАНГААРАА оролцох шийдвэрийг 100%-ийн дэмжлэгээр баталлаа.

ХҮН намаас нэр дэвших хүсэлтээ гаргасан 200 гаруй кандидат байгаагаас дийлэнх нь доктор, инженер, эмч, багш, малчид зэрэг салбар бүрийн мэргэжилтнүүд байна. Үр дүнд нь юу гэхээр одоо ЦАГ НЬ БОЛСОН, одоо өөрчилцгөөе, өөрчлөх боломж нь сонгууль байх юмаа.

ХҮН нам Монгол улсын эдийн засгийг хүндрэлээс гаргана. Тогмидын ДОРЖХАНД 4 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Хөгжлийн банкны сонсголыг санаачилж, хулгай луйврыг иргэдэд ил болгосон, Нүүрсний хулгайг ил болгож, офф-тейк гэрээг нууцаас ил гаргахыг шаардсан, 40 их наядын хэрэг байгааг олон нийтэд ил болгосон.

НИТХ дахь ХҮН намын бүлэг “Цавчаа Ногоон”-ы хулгайг ил болгож, Хотын дарга болон хотын асуудал хариуцсан сайдыг огцруулах хүртэл хариуцлага тооцож ажилласан. Сонгуулийн үр дүнгээр бид дээрх авлига, хулгайд холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох хууль, шүүхийн тогтолцоог үүсгэх болно.

ХҮН 50:50 бодлогын хүрээнд нийт нэр дэвшигчдийн 50%-ийг эмэгтэйчүүд байлгахаар ажиллаж байна.

ХҮН намын нэр дэвшигчид өндөр боловсролтой, ёс зүйтэй, мэргэжилтэй, ажлын туршлагатай идэр насныхан голдуу байна.

Харин жагсаалтын хувьд улс, орныхоо эрх ашгийн төлөө байж чаддаг, урт хугацааны ирээдүйн төлөө шийдвэр гаргадаг, ПОПУЛИЗМ-ыг сөрж чаддаг бодлогын улс төрчдийг илүү дэвшүүлнэ.