Цаг үеийн мэдээ

Энэ вирусээр өвчилсөн нярайн 90 хувь нь энддэг

            Амьдралын баяр баясгалан болсон хөөрхөн үрээ тэврээд алхаж явахад таньдаг хэн нэгэн тааралдаад хүүхдийг тань өхөөрдөн үнсэж байна уу? Тэгвэл та хүүхдээ үнсүүлэх гэж бүү яар. Тэр хүн үхлийн аюултай вирус тээгч байвал та яах вэ?

“Herpes simplex virus” нь хүнд нэг халдвар хэзээ ч биеэс салдаггүй байна. Энэ вирус нь бидний хэлж заншсанаар хомхой долоох өвчин бөгөөд Монголчууд бидний дийлэнх нь энэ өвчний нян тээгчид юм.  Анхдагч халдварлалт 0-5 насанд байх бөгөөд энэ халдварыг авсан бага насны хүүхэд тархины үрэвсэл болж амархан комд ордог байна. Өвчний шинж тэмдэг толгой өвдөх халуурах, зан чанар өөрчлөгдөх, гар хөл татах, яриа ойлгогдохгүй болох зэрэг илэрнэ. Ганц үнсэлтээс үүдэн амь насанд хүрсэн ийм аюул бидний отон хажуу дэргэд хамт амьдарч байна.

Иймд хүүхдийнхээ уруул, нүүрэнд үнсэж, үнсүүлэхийг тас хоригло..