Цаг үеийн мэдээ

       Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот нь далайн эргийн амралтад хамгийн тохиромжтой газарт тооцогддог. Тааламжтай цаг агаар, далай, хүний гараар бүтээсэн арал зэрэг нь сая, сая жуулчдыг татдаг. Гэхдээ идэвхтэй амралтад дуртай хүмүүст ч энэхүү дэлхийн хамгийн гайхалтай хотуудын нэгт хийх зүйл зөндөө олдоно. Дэлхийн өнцөг бүрийн хамгийн гайхамшигтай газруудыг орлож чадах сонирхолтой зүйлсийг Дубайгаас олох боломжтой.

       72,000 хавтгай дөрвөлжин талбайг эзлэх 45 сая гаруй цэцэгтэй дэлхийн хамгийн том байгалийн цэцэрлэгт хүрээлэн бол Дубайн Miracle Garden юм. Энэ цэцэрлэгт хүрээлэнд цэцгээр бүрсэн машин, байшин, од, зүрх зэрэг янз бүрийн нүд баясгам бүтээлүүд байна.

      Энэ цэцэрлэгт хүрээлэн Дубайн Дубайланд дүүрэгт байрлах бөгөөд 2013 оны Валентины баяраар анх нээж байжээ. Энэ дэлхийд хамгийн томд тооцогдох энэ хүрээлэнд ойролцоогоор 45 сая амьд цэцэгсийг тарьжээ. Цэцгээс гадна энд дэлхийн хамгийн том эрвээхийн хүрээлэн, үнэртний хүрээлэн байдаг.

        

Хамгийн гол нь паркийн зохион бүтээгчид гайхалтай бүтээн байгуулалт хийгээд зогсохгүй байгаль орчноо ч давхар хамгаалахыг хичээжээ. Тодруулбал тэд хаягдал усыг цэвэршүүлж дуслын системээр цэцгээ усалдаг байна.

       

      Дубайн зуны улирал 5 –р сараас 9 саруудын хооронд температур нь 40С хүрдэг болохоор түр хаагдаж харин 10 –аас 4 –р саруудын хооронд нээн ажилладаг байна.