Цаг үеийн мэдээ

      АНУ-ын Вашингтон мужид коронавирусийн халдвартай хүн нас барсан тохиолдол нэг хоногийн дотор дөрвөөр нэмэгджээ. Иймд тус улсын нутаг дэвсгэрт Covid-19 халдвартай нийт зургаан хүн нас барсан гэж бүртгэгдлээ. 

     Тэдгээрийн тав нь Кинг тойрогт /Сиэттл хот оршдог/, нэг нь Снохомишт нас барсан бөгөөд өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс байсан талаар албаны хүмүүс мэдээллэв.

     Тус мужид халдвар авсан нийт 18, улс даяар 91 тохиолдол бүртгэгдсэн байна. Судлаачид Вашингтонд эхний хоёр хүн нас барсны дараа вирус хэдэн долоо хоногийн турш тархаж, халдвар авах хүний тоо 1500-д хүрч магадгүй гэж үзэж байна.