Цаг үеийн мэдээ

        Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 90370 хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 3114 хүн нас барж, 47711 хүн эдгэжээ.

            Хятадаас гадна Итали, Өмнөд Солонгос,  Иран улсад халдвар хурдацтай тархаж, хамгийн олон хүн нас барсан байна. Италид нийт 2036 хүн халдвартай гэж бүртгэгдсэнээс 52 нь нас барсан бол Иранд халдвар авсан 1501 хүнээс 66 нь, Өмнөд Солонгост 4812 хүнээс 29 нь хорвоог орхижээ.

         АНУ-ын Вашингтон мужид коронавирусийн халдвартай хүн нас барсан тохиолдол нэг хоногийн дотор дөрвөөр нэмэгджээ. Иймд тус улсын нутаг дэвсгэрт Covid-19 халдвартай нийт зургаан хүн нас барсан гэж бүртгэгдлээ. 

            Тэдгээрийн тав нь Кинг тойрогт /Сиэттл хот оршдог/, нэг нь Снохомишт нас барсан бөгөөд өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс байсан талаар албаны хүмүүс мэдээлжээ.