Цаг үеийн мэдээ

        БНСУ-д нэг хоногт коронавирусийн халдварын 516 тохиолдол шинээр илэрснээр нийт өвчтэй хүний тоо 5328 болжээ.

       Лхагва гарагт илэрсэн шинэ халдвар тээгчдийн 405 нь Дэгү, 89 нь хөрш болох Умард Кёнсан мужид бүртгэгджээ. БНСУ-д Covid-19 өвчнөөс үүдэн нас барсан хүний тоо 32 болоод байна.

      Ойрхи Дорнод дахь тархалтын төв болоод буй Иранд коронавирусийн халдвар авсан хүний тоо 2336-д хүрч, нас барсан хүний тоо 77 болжээ. 835 тохиолдол нь сүүлийн ганцхан өдрийн дотор шинээр илэрсэн байна. Ираны шашны дээд удирдагч Аятолла Хамени өчигдөр тус улсын армийн цэргүүдийг коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор дайчлах шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд 300 мянган цэргийг дайчлан ажиллуулахаар болжээ.

      Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд нийт 92554 хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 3173 хүн нас барж, 50691 хүн эдгэсэн байна.