Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Москва хотноо 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.