Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд даатгалын цэнхэр дэвтрээ заавал биедээ авч явах шаардлагагүй болжээ. Тодруулбал Эрүүл мэндийн даатгалын цахим системд эрүүл  мэндийн даатгалын санг бүрдүүлж буй даатгал төлөгчдийн шимтгэлийн мэдээллийг бүр­дүүлдэг болжээ. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд ир­гэдээс заавал цэнхэр дэвтрийг шаардахгүй гэсэн үг юм.

            Тухайн иргэний регистерийн дугаа­раар эрүүл мэндийн даат­галын шимтгэл төлсөн, эсвэл төлөөгүй зэрэг бүх мэдээллүүд цахим системд гарч ирнэ. Энэ мэдээллийг ЭМД-ын ерөнхий газар 2019 оны нэгдүгээр сараас эхлэн  эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагуудад  чиглэл хүргүүлжээ.

            Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй иргэн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын  төлбөрийг хариуцах, аливаа тусламж үйлчилгээг авах боломжгүй. Иймээс иргэд эрүүл  мэндийн даатгалд хамрагдахын тулд тухайн оны төлөөгүй шимт­гэлээ хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээний тодорхой хувиар тооцож төлнө. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг болсон бөгөөд даатгуулагч эрүүл  мэндийн даатгалд сард 3200,  жилд 38400 төгрөг төлөх юм байна. 

            Гэхдээ зарим тохиолдолд, хувиараа даатгуулагч 2019 оны эрүүл мэндийн даат­галын шимтгэлээ төллөө гэхэд орлогыг нь төвлөрүүлж байгаа ажилтнууд ногдлын үүсвэрийг нь үүсгээгүй байвал цахим системд 2019 оны даатгалын төлөлт хараг­дах­гүй гэсэн үг. Тиймээс эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлэх боломжтой тул цэнхэр дэвтэр ашиглалтаас бүрмөсөн гарахгүй юм байна.            Цахим бүртгэлийн лавла­гаанаас таны орлогын баримт харагдаж байвал иргэн эрүүл мэндийн байгууллагаар үйлч­лүүлэх эрх нь нээлттэй.