Цаг үеийн мэдээ

          Сара Танно бол маш гайхамшигтай нүүр хувиргагч юм. Тэрээр олон жилийн туршид Леди Гагатай хамтарч ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хүчээ нэгтгэснээр   өөрийн хамгийн зоригтой, шийдэмгий санаануудыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

Тэр дуучны бүхий л тайзны болон улаан хивсний галзуу будалтуудыг хийдэг байна. Тухайлбал "Super Bowl 51" арга хэмжээнд зориулан Сара улаан болон цагаан шигтгээнүүдээс бүрдэх маск хэлбэрийн гялалзсан make up хийн хүмүүсийг гайхшруулж байжээ. Сара Танно "Гага шинэ зүйл туршихаас айдаггүй. Түүний энэ чанар нь намайг дэлхий дээрх хамгийн аз жаргалтай нүүр хувиргагч болгодог" хэмээн хэлжээ.

            Мөн тэрээр "American Horror Story" дээрх Леди Гагагийн будалтуудаар "Creative Arts Emmy" шагналыг хүртэж байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд Танно зөвхөн Леди Гагагийн нүүр хувиргагч төдийгүй түүний бизнес хамтрагчийн үүргийг гүйцэтгэж Haus Laboratories гэх дуучны гоо сайхны брэнд дээр хамтран ажиллаж байгаа юм.