Цаг үеийн мэдээ

            Монголчууд бид өмнөд хөрш БНХАУ-ын алдартай брэнд болох "Huawei" гар утсыг хэрэглэх болсоор хэдэн жилийн нүүрийг үзээд байна. Энэ утасны хэрэглээг төгс сайн мэдэх боловч дуудах нэрийг нь буруу хэлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй бололтой. Хятадын алдартай энэ гар утсыг бид "Хуавэй" хэмээн дууддаг. Гэтэл зөв дуудлага нь үгийн эхэнд байгаа Х үсгийг дуудахгүйгээр "Вавэй" хэмээн унших ёстой юм байна.