Цаг үеийн мэдээ

           Урлагийн хүн байна гэдэг хэр зэрэг хөдөлмөрлөж, хэр мэдрэмжтэй байхаас шалтгаалж олны анхаарлын төвд урт удаан хугацаагаар оршин тогтнож чадна. Түүний нэгэн жишээ болсон Америкийн залуу жүжигчин бол  Zendaya Coleman юм. 23-хан настай ч жүжигчин дуучин мэргэжлээрээ тун ч амжилттай яваа түүнийг тун ч мэдрэмжтэй хувцасладгаараа алдартай гэдэг.  Үүнд түүний стилистийн гавьяа ч маш их бий. Түүний стилистээр America's next top model шоуны шүүгч Law Roach олон жил ажиллаж байгаа юм байна.

            Дуулах, жүжиглэхээсээ өмнө загвар өмсөж байсан Zendaya загвар зохион бүтээх сонирхолтой бөгөөд стилисттэйгээ хамтарч хэд хэдэн цуврал гаргасан байдаг. Арга хэмжээ болон жирийн өдрүүдэд ч түүний хувцаслалтууд, нэгэн хэвийн биш өөр хүн мэт хувирсан дүр төрхүүдийг нь та олж харах болно. Ингээд түүний хувцаслалтуудаас сонирхоцгооё, үҮнэхээр мэдрэмжтэй, загварлаг байгаа биз.