Цаг үеийн мэдээ

           Марвел студи 2020, 2021 онуудад нээлтээ хийх бүтээлүүдээ танилцууллаа. “Марвел” кино компанийн шинэ төсөл болох найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй "The Eternals" кинонд тоглох жүжигчдийн нэрс Марвелийн бүтээлийг сонирхогчдыг үнэхээр алмайруулж байгаа гэнэ.  Марвелийн ерөнхий продюсер Кевин Файги “Phase 4” төслийн хүрээнд шинээр хийгдэж буй “The Eternals” кинонд Академийн шагналт, Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли, “Train to Busan” “Outlaws” зэрэг алдартай бүтээлд тоглосон БНСУ-ын жүжигчин Ма Дон-Сок нар супер баатрын дүр бүтээхээр болжээ.

            Мөн Ричард Мадден, Кумэйл Нанджиани, Лорен Ридлофф, Бриан Хэнри, Сальма Хайек, Лия МакХью нар супер баатрын дүр бүтээх юм байна.  Сонирхуулахад Ма Дунсогт Марвелийн супер баатрын дүрд тоглох санал өмнө нь ирж байсан хэдий ч өөрт бүтээлд оролцож байсан учраас  татгалзаж байжээ. Өдгөө 48 настай жүжигчин Ма Дунсог "Бусан хүрэх галт тэрэг" кинонд тоглосныхоо дараа үзэгчдээс маш өндөр үнэлгээг авч байсан, чадварлаг жүжигчин юм.

Түүнийг Марвелийн бүтээлд супер баатрын дүр бүтээх болсонд фэнүүд тун ч баяртай байгаа гэсэн шүү. Ингээд чадварлаг жүжигчид нэг дор цугласан уг гайхамшигтай киног ирэх оны 11 сард хүртэл хүлээх л үлдлээ.