Цаг үеийн мэдээ

            Түүнийг Монами Фрост гэдэг. Энэ бүсгүй сошиал од, влогер, таттоо модель бүсгүй юм. Алдартай шивээстэй бүсгүй маань Youtube болон инстаграмаар нүүр будалт болон шивээсний талаарх туршлага бас веган хоол бэлтгэх тухай мэдлэгээ хуваалцдаг юм. Тэрээр 10 наснаасаа шивээс сонирхож 11 насандаа биеийнхээ ихэнх хэсэгт шивээс персингтэй болсон байна.

Сонирхолтой нь Монами персингээ өөрөө өөртөө хийдэг аж. Тэрээр европчууд шивээс персинг ид сонирхох үеэр бичлэгүүдээ  Youtube-д оруулж эхэлснээр олны танил болж эхэлжээ. Одоо Монами "Frost Streetwer" хэмээх өөрийн нэрийн загварын хувцасны брэндээ гаргаж веган хүмүүст зориулсан бургерын газраа нээж, хоолны номоо ч хэвлүүлээд байна.  Өдгөө 25 настай тэрээр 15 насандаа том охиноо төрүүлсэн бөгөөд саяхан хүүтэй болжээ.

Түүний нөхөр мөн алдартай шивээсчин бөгөөд  бие дээрх нэлээд олон шивээсийг нөхөр нь урлаж өгчээ. Ингээд уншигч та бүхэнд өөрийн биеэ бүхэлд нь шивээс хэмээх урлагт зориулсан бүсгүйн фото зургуудтай танилцана уу.