Цаг үеийн мэдээ

           Төрөлхийн 4 мөчгүй төрсөн Австралийн иргэн Nick Vujicic-ийг дэлхий дахинд мэдэхгүй хүн ховор.  Хөгжлийн бэрхшээлтэй энэ эр бусдад урам өгөх яриа лекцүүдийг зохион байгуулдаг, амьдралын өндөр зорилготой нэгэн билээ. Австралийн авьяаслаг илтгэгч Nick Vujicic одоогийн байдлаар 50 гаруй орноор аялж, бизнес группийнхэн, сургуулийн хүүхдүүд гэх мэт олон олон хүмүүст итгэл найдварын гал асааж, зориг тэвчээрийг бэлэглэсээр байгаа билээ. Тэрээр өдгөө 37 настай бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт бусдаас дутахгүй сайхан амьдарч байна.

Эхээс мэндлэхдээ хөл гаргүй төрсөн түүний өвчнийг анагаах ухаанд амелиа синдром гэж нэрлэдэг бөгөөд энэ ховор өвчнийг анагаах ухаан одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна. Ник зүүн ташаан доор байх жижиг хөлөөрөө тэнцвэрээ олж, юм барих, бичих, шүдээ угаах, үсээ самнах, утсны дуудлага хийх тэр бүү хэл бөмбөг хүртэл өшиглөдөг аж.   Тэрээр эхнэртэйгээ 2012 онд гэрлэсэн ба гэргий нь түүний лекцэнд оролцож байхдаа танилцаж анхны харцаар бие биедээ дурлажээ.  Тэрээр унших лекцийнхээ эхийг компьютер дээр өөрөө шивдэг бөгөөд тэрээр нэг минутанд 45 үг бичиж чаддаг гэнэ.

Ник одоо 500 мянган долларын хөрөнгөтэй тэрээр "Үе мөчгүй амьдрал"  ашгийн бус хүмүүнлэгийн байгууллага ажиллуулж,  хүчирхийллийн эсрэг тэмцэж байна.