Цаг үеийн мэдээ

         Английн алдарт "Queen" хамтлаг, хамтлагийн гоцлол дуучин  Фредди Меркьюригийн талаар хийсэн “Bohemian Rhapsody” кино нээлтээ хийснээс хойш кино сонирхогчдын талархлыг хүлээж ашиг орлогын хувьд ч олон амжилт тогтоож, түүхэн дэх хамгийн орлоготой намтарчилсан мюзикл киногоор тодроод байна. Нээлтээ хийсэн даруйдаа олон улсын Box Office-оос 72 сая ам.доллар, Их Британийн зах зээлээс л  гэхэд ганцхан долоо хоногт 12.2 сая ам.долларын ашиг олсон нь өмнө тохиож байгаагүй амжилт юм.

            "Queen" хамтлагийн нүүр царай, дэлхий дахины рок хөгжмийн шүтээнүүдийн нэг Фредди Меркуригийн дүрийг тод томруун харуулсан уг бүтээлийг хийхэд "Twentieth Century Fox" кино компани нийт 52 сая ам.доллар зарцуулсан гэдэг. Уг кинонд продюссер Грахам Кинг, ерөнхий найруулагчаар Брайн Сингер ажиллажээ.

            Тэгвэл уг киноны баг попын хаан Майкл Жексоны уран бүтээлийг хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Алдарт дуучны намтарчилсан бүтээлийг хийж дадсан кино багийнхан ахиад үзэгчдийн сэтгэлийг гэгэлзүүлсэн кино хийж чадах эсэхийг хүлээх л үлдлээ.