Цаг үеийн мэдээ

            Зургийн тайлбарт их удирдагч нь тус улсын хамгийн өндөр оргил болох Пэктү ууланд гарч, Солонгосын хувьсгалын хүч чадал, ид хавыг гайхуулсан тухай мэдээлсэн байна. Пэктү уул нь Кимийн гэр бүлийнхний хувьд ариун газарт тооцогддог бөгөөд улс төрийн томоохон шийдвэр гаргах цаг үедээ уг ууланд гардаг байна. KCNA агентлагийн мэдээнд “Удирдагч Ким Жон Ун уулын оргилд морьтой гарснаар дагалдаж явсан албан хаагчдын сэтгэлийг хөдөлгөж, Солонгосын хувьсгал дэлхийг дахин бишрүүлэх алхам хийнэ гэдэгт итгэх итгэлийг нь сэргээлээ” гэж мэдээллэжээ. Мөн өнгөрсөн даваа гарагт Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийн удирдаж байгуулсан шинэ хотынхоо нээлтийг хийсэн билээ. Самжиён нэртэй энэхүү жижиг хотыг Солонгосын хойгийн хамгийн өндөр оргил Пэктү уулын бэлд байгуулсан юм.