Цаг үеийн мэдээ

           Увс аймагт 3.9 магнитудын газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Ховд багийн Таван бэлчир гэдэг газарт сумын төвөөс зүүн урд зүгт 16 км-т,  өчигдөр /2020.01.29/ 09:15 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.

           Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

            1 дүгээр сарын 26-ны өдөр тус аймагт  мөн 4.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Тухайлбал, Увс аймгийн Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 29 км-т орших Хармагт багийн Хар толгой гэдэг газар 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.