Цаг үеийн мэдээ

    Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээс үзвэл, 3-р сарын 12-ны 0-24 цагийн байдлаар, БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 8 тохиолдол, 7 нас баралтыг шинээр бүртгэгдлээ. Үүнээс гадна бас халдвар авсан байж болзошгүй 33 тохиолдлыг шинээр бүртгэв.

    Мөн өдөр 1318 хүн эдгэрч эмнэлгээс гарч, өвчтөнтэй ойр байсан 2483 хүнийг эмнэлгийн ажиглалтаас цуцалжээ. Хүнд өвчтөн 237 хасагдсан байна.

3-р сарын 12-ны 24 цагийн байдлаар, Хятадын эх газарт эмчлүүлж буй халдвар авсан хүний тоо 13526-д хүрч, эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 64111-д хүрч, нас барсан хүний тоо 3176-д хүрчээ.

    Үүнээс гадна, Хятадын Хонконг, Макао, Тайваньд 190 хүнийг халдвар авснаар оношилж, Хятадын Хонконгт 131, Макаод 10, Хятадын Тайваньд 49 хүн тус тус оношлогджээ.