Цаг үеийн мэдээ

     Итали даяар илэрсэн халдварын тохиолдлын тоо 12,000 даваад буй.  Итали улсад эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж дутагдалтай тул яаралтай хэрэгцээг шийдвэрлэхэд Италийн засгийн газар Хятад улсын тусламжийг хүсэж байгаа талаарх мэдээллийг Зөгий.мн сайт өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл Хятад улс Италид амны хаалт зэргийн эмнэлгийн хэрэгслүүдийн тусламж үзүүлж шаардлагатай эд материал, тоног төхөөрөмжийг илгээжээ.

       Мөн Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн 7 бие бүрэлдэхүүнтэй мэргэжилтний баг 11-ний өдөр эмнэлгийн холбогдох хэрэгслүүдийг авч Италийг зорьсон байна.

Ийнхүү БНХАУ–ын эмч мэргэжилтэн 30тн эм, эмнэлгийн хэрэгслүүдийн хамт Итали улсад ирж тус улсын эрүүл мэндийн байгууллагатай хамтран коронавирусийн халдвартай тэмцэхээр боллоо.